Монгол улс нь сүүлийн 20 жил цоохор ирвэсийг хамгаалахын төлөө ажилласаар ирсэн. Тиймээс ч цоохор ирвэсийн нутагт тогтмол хяналт тавьж байх агентлаг хоорондын хулгайн ангийн эсрэг тэмцэх 2 багийг Баруун Монголд байрлуулсан. Үүний үр дүнд баруун таван аймагт хулгайн ан эрс буурсаныг албаныхан онцолж байна.

Цоохор ирвэсийн нутагшил байж болох олон шинэ газар нутгийг тусгай хамгаалалтанд авсан. Өнөөдөр төрийн тусгай хамгаалалттай 20 газарт цоохор ирвэс оршиж байна. Монгол, Орос 2 улсын хилийн дагуу цоохор ирвэсийн нутагт хил дамнасан хоёр Дархан цаазат газрыг байгуулжээ. Сонирхуулахад, Монгол улсын цоохор ирвэсийн амьдарч байгаа долоон аймагт амьдарч буй 400 гаруй малчин өрх Цоохор ирвэс Интерпрайс-ын гар урлалын хөтөлбөрт хамрагдсан байна. Энэ нь цоохор ирвэс болон түүний идшийг хөнөөхгүй байсных нь хариуд тэдэнд хоёрдогч орлогын эх үүсвэрийг бий болгож өгдөг байна.



Д.Ундрах /24tsag.mn/