Иргэд цагаан сарын шинийн 1, 3, 8-ны өдрүүдэд "Хийморийн овоо"-нд гарч идээ ундааныхаа дээжийг өргөдөг уламжлалтай. Тэгвэл Нийслэлийн автозамын газраас Хийморийн овоо гарах иргэдэд дараах сануулгыг өглөө. Тодруулбал Яармагийн гүүрээс Богинын ам /хуучин Цанын бааз/ хүртэлх хэсгийн автозам нуралт өгч хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй болсон тул энэ хэсгийг хаахаар болсон байна. Тиймээс сар шинийн өдрүүдэд Хийморийн овоог зорих иргэдийг Зайсан толгой талаасаа буюу Богинын ам /Хуучин цанын бааз/ хүртэл тээврийн хэрэгслээр яваад, Богинын амнаас Хийморийн овоонд явганаар хүрэхийг санууллаа.


24tsag.mn