
Улаанбаатараас Сайншанд-Замын-Үүд чиглэлд хатуу хучилттай автозам тавигдсанаар тус чиглэлд авто тээвэр хөгжих боломж нээлттэй болсон. Тэгвэл сар шинийн баярын дараахан Сайншанд-Замын-Үүд чиглэлд том оврын автобус явж эхлэх гэж байна.
Ингэхдээ автобус өдөр бүр нэг удаа тогтмол цагт явж байх гэнэ.
Эхний ээлжинд туршилтын журмаар явуулахаар сонгон шалгаруулалт зарласан бөгөөд өнөөдөр шалгаруулалтын дүн гарах аж.
А.Анар