
“Samsung” компанийн ухаалаг гар утас нэг жилийн хугацаанд 1,004 тэрбум хувиар зарагдаж дээд амжилт тогтоожээ. Зах зээлийн судалгааны "IDC" пүүсийн мэдээлсэнээр энэ нь өнгөрсөн оныхоос 38 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Ингэснээр нийт үйлдвэрлэсэн 1,8 тэрбум ширхэг ухаалаг гар утасныхаа талаас илүү хувийг борлуулжээ. Энэ нь том дэлгэцтэй, хямд гар утас хэрэглэгчдэд таалагдсантай холбоотой гэнэ. “Apple” компани ухаалаг гар утасны зах зээлийн 15,3 хувийг харин “Samsung” 31,3 хувийг эзэлдэг байна.