Одоогоос хоёр жилийн өмнө Хонконгийн тэрбумтан Чао Сы-Цзун гей охин Гиги Чаотай нь гэрлэсэн хүнд 65 сая доллар өгнө гэж амлаж байв. Одоо Гиги Чао 33 нас хүрч, долоон жил үерхсэн Шин Яаотай гэрлэснээ зарлажээ. Охин нь аз жаргалтай гэрийн эзэгтэй болсон ч тэрбумтан хүргэндээ амласан мөнгөө өгөөгүй байгаа гэнэ. Гэхдээ охиныг нь аз жаргалтай болгосон нөхөрт нь, 135 сая доллар өгч, шагналын сангаа нэмэгдүүлнэ гэдгээ амлажээ. 10 мянган эмэгтэйтэй унтаж үзсэн гэж сайрхдаг Чао ноётон охиныхоо хувь заяад хамгийн их санаа зовдог байсан боловч одоо сэтгэл хангалуун болсон гэнэ. Харин охин Гиги Чао “Аавын минь гаргасан санал намайг эрчүүдийн анхаарлын төвд ороход нөлөөлөөгүй” хэмээн ярьжээ.








Сэтгэгдэл (1)