Сирийн эртний хот болох Хомс дахь иргэд хүнсний тусламжаас тусгаарлагдаж, өвс, ногоо идэж амь зууж буй талаар “BBC” агентлаг мэдээллээ. Өвс идсэний улмаас гэдэсний халдварт өвчинд нэрвэгдэж, ихэнх нь өвчнөө дийлж чадахгүй нас барж байгаа тул яаралтай эмнэлэгийн тусламж хүргэх шаардлагатай байгаа ажээ. Зовж шаналсан хүмүүс бурханд найдахаас өөр аргагүй болсон гэнэ. Хотын 13 дүүрэг бүгд 1,6 жилийн хугацаанд Засгийн газрын бүслэлтэнд ороод байгаа юм. Швейцарьт үргэлжилж буй Сирийн энхийн хэлэлцээрээр энд амьдарч буй хүүхэд, эмэгтэйчүүдийг бүслэлтээс гаргаж, туслахаар болсон. Тэгвэл эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна шархдаж гэмтсэн, хүнд өвчин олсон хүмүүст яаралтай тусламж хэрэгтэй байна.



