
"Ноён зууч тахиа" цагаан сарыг тохиолдуулан үнээ нэмсэн талаарх хачирхалтай мэдээллийг бид хүргэж байна. Нэмэх нэмэхдээ бүр 28900 төгрөгний 4-5 хүний порцтой чикень 32800 төгрөг болж 18900 төгрөгийн пицца 23900 төгрөг болжээ. Тэгэхээр пицца, чикен бүгд 5000 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Чухам ямар учраас нэмэгдсэн талаар "Mr Chicken"-ий захиалгын утсанд холбогдож лавлахад "Удирдлагууд нэм гэсэн шийдвэрийг гаргасан. Чухам ямар учраас гэдгийг нь мэдэхгүй байна" гэв.
Уг нь бинзен, тахианы махны үнэ нэмэгдээгүй байгаа энэ үед "Mr Chicken" яагаад үнээ нэмэв гэдэг иргэдийн сонирхолыг татаж байна. Мөн үнээ нэмсэн хэрнээ үйлчилгээгээ сайжруулж, орц, порцоо ч нэмээгүй байгаа юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (6)