
Тэд үүнийгээ “Троллейбус зардал багатай ч алдагдлаа нөхөж чаддаггүй. Өнгөрсөн 2013 онд л гэхэд Нийслэлийн өмчийн харилцааны газраас манай компанийг 1.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар баталсан” гэж тайлбарлаж байсан юм.
Тэгвэл "Цахилгаан тээвэр" компанийн ТУЗ өчигдөр хуралдаад тасалбарынхаа үнийг 400 биш 300 төгрөг байхаар тогтсон байна. Тиймээс троллейбус өнөөдрөөс эхлэн 300 төгрөгөөр иргэдэд үйлчилж эхэллээ.
А.Анар