Монголчууд эрт дээр үеэс хадаг барих ёсыг баримталж ирсэн. Тэр дундаа сар шинийн өдрүүдэд хадгийг түгээмэл хэрэглэдэг. Тэгвэл ямар үед, аль хадгийг хэрэглэвэл тохиромжтойг уншигч та бүхэнд сонирхуулж байна.
БАРАНЗАД ХАДАГ
Хүндэтгэлийн хадаг. Төр, шашны томоохон зан үйлд хэрэглэнэ. Мөн хэмжээгээрээ ч хамгийн урт буюу 3.2 метрийн урттай хадаг юм. Уг хадаг нь тойрсон хамар угалз бадраа хээ болон өлзий, жанцан, бумба, лянхуа, шүхэр, лавай, загас, хорол тэргүүтэй өлзий хутгийн найман тэмдэгтэй.
СОЁМБО ХАДАГ
Төрийн албанд харилцааны шугамаар хэрэглэнэ. Бадамлянхуа бадраа угалз гэрлэнгийн солонгын дунд төрийн алтан соёмбо оршсон. Эргэн тойронд нь өлзий хээтэй.Хадагны дээд, доод төгсгөлд хамар угалз, бадраа хээтэй угалз, доод зах нь голдоо өлзий хээтэй хамар угалзтай.Энэхүү хадгийг наймдугаар Богд захиалан хийлгэж байсан түүхтэй.
Их аюуш хадаг
Хамгийн түгээмэл хэрэглээний хадаг. Хуучны ном сударт ноёд түшмэл, багш, эцэг эхдээ хүндэтгэлийн журмаар барина хэмээн тэмдэглэжээ. Луун хээтэй, сэнтий түшлэгтэй. Түшлэгийн оройд бадраа угалз зэндмэнэ эрдэнэтэй арслант ширээ, лянхуан дээр тэгш оршсон Авид бурхантай. Баруун, зүүн талдаа Бурхан багш шавь нар болон олон бодьсадва тэргүүтэй заларсан байна. Дээрээ хан гарьд шувуу, түүний хоёр буланд хорол, голд нь өлзий хээ бий. Хангарьд нь сүр хүчийг, Авид бурхан нь амар амгалан, аз жаргал, сайн сайхныг бэлгэддэг. Шавь нар нь өнө мөнхийн аз жаргал, амар амгаланг бэлгэддэг.
БАГА АЮУШ ХАДАГ
Уг хадгийг өргөн хэрэглээнд хэрэглэж ирсэн уламжлалтай. Луун хээтэй, сэнтий түшлэгтэй. Түшлэгийн оройд бадраа угалз зэндмэнэ эрдэнэтэй арслант ширээ лянхуан дээр тэгш оршсон Авид бурхантай. Баруун зүүн талдаа шавьтайгаа, өмнөө сангийн бойпор, хумх цэцэгтэй, шашныгхамгаалагч махранз тэргүүтэй оршино. Дээрээ хан гарьд шувуу, түүний хоёр буланд хорол, голд нь өлзий хээ бий. Хангарьд нь сүр хүчийг, Авид бурхан нь амар амгалан, аз жаргал, сайн сайхныг бэлгэддэг. Ваар цэцэг нь хүндэтгэлийг илэрхийлж буй утгатай юм.
ХИЙМОРИЙН ХАДАГ
Хийморь сүр хүчний бэлгэдэл. Тиймээс эрчүүд, өрх гэрийн тэргүүн хэрэглэвэл зохилтой. Бөхчүүд тухайн жилийнхээ хийморийг даатган уул овоонд өргөж болно. Мөн хурдны моринд зүүдэг.
Хий салхи хөлөглөсөн, нуруундаа гал бадарсан эрдэнийн зэндмэнэ хөлөглөсөн алтан хазаар чимэг тоног сэлтэй. Түүний баруун дээдэд орших Хангарьд нь огторгуйн махбод бөгөөд амандаа могой барьсан хээтэй байдаг. Энэ нь хүний сэтгэл оюуны хийморийг бадраадаг, лусын хорлолыг номхотгодог. Дөрвөн хүчтэнтэй хадаг учраас хүний цог хийморь, сэтгэл санааг тэгш байлгадаг.
ВАНДАН ХАДАГ
Бурхан болоочийн хойтын буянд зориулан хэрэглэдэг тусгай хадаг. Лянхуа цэцэг ишнээсээ урган угалзран гарсан. Түүний дээр намжү вандан түүнийг тойрсон бурхны таван орныг заасан тэмдгийн хамт угалзарсан навчны хамт заларсан. Язгуурын таван бурхны хөрөнгийг ланз үсгээр тэмдэглэсэн хээтэй.
ДАШ ХАДАГ
Даш хадгийг амар мэнд мэдэхэд өргөн хэрэглэнэ. Мөн золгож байгаа ахмад хүмүүс золгож байгаа хүнээ хүндэтгэх үүднээс, мөн гар хоосон золгохгүй гэж баруун гарын ядам хуруундаа ороож золгодог. Мөн шашны зарим үйлд ч хэрэглэнэ. Өргөн хэрэглээнд хэрэглэж болох уг хадгийг зарим үед төлбөрийн хэрэгсэл болгон жишиг тогтсон байсан үе бий. Бадамлянхуа цэцгэн дээр хорол өлзий лянхуа шүхэртэй, дээд доод захдаа алхан хээтэй.Апхан хээний хажууд “Ум сайн амгалан болтугай хэмээн монгол бичгээр бичсэн. Мөн хажуу талдаа алхран хээтэй.

Д.Дуулим