
Хойд Африкийн хамгийн жижиг улс болох Тунис шинэ үндсэн хуулиа хэлэлцэн, баталжээ. Шинэ үндсэн хуулийг баталсанаар эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгож, шүүх тогтолцоог хараат бус байлган, ардчилсан нийгмийг цогцлоохоор төлөвлөсөн байна. Ингэснээр улс орны ирээдүй гэрэлтэй харагдаж байна гэдэгт удирдагчид нь итгэх болжээ. Ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Алиг суудлаас буулгаснаас гурван жилийн дараа анх удаа Үндсэн хуулиа засварласан нь энэ аж. Энэ улсад 2013 онд хоёр улс төрчийн амийг хөнөөснөөс үүдэн сөрөг хүчний эрх баригчид болон исламистуудын хооронд зөрчил мөргөлдөөн газар аваад байсан юм.