
Украины ерөнхийлөгч Виктор Янукович болон босогчдын талын тэргүүлэгчид жагсаал цуглааны эсрэг хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж, зөвшилцөлд хүрлээ. Уг хуулийг энэ сарын 16-нд парламентаас баталсан нь эсэргүүцэгчдийн бухимдлыг төрүүлж, мөргөлдөөн үргэлжилсэний уршгаар гурван хүн нас барсан юм. Тиймээс олон нийтийн газар зөвшөөрөлгүй майхан барих, төрийн албан тушаалтнуудыг гүтгэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зэрэг заалтууд оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлэхийг зогсоож чадна гэж үзжээ. Гэхдээ Виктор Янукович, босогчид хашилт саад босгож, төр захиргааны барилгуудыг хаахаа зогсоосон тохиолдолд жагсаалд оролцож хоригдсон хүмүүст өршөөл үзүүлэх санал тавьсан байна. Харин босогчдын удирдагч жагсаал цуглааны эсрэг хуулийг дэмжиж байгаа ч Виктор Януковичийг огцруулахыг хүсч байгаа юм. Өчигдөр Америкийн дэд ерөнхийлөгч Жое Баден Виктор Януковичтой утсаар ярьж, зөвшилцөлд хүрэхэд туслана гэдгээ мэдэгджээ. Энэ хооронд Европын холбооны төлөөлөгч Кэтрин Эштон Украинд 48 цагийн дотор хүрэлцэн ирж, эрх баригчидтай уулзана гэжээ.
Сэтгэгдэл (1)