
Хан-Уул дүүргийн Яармагийн гүүрний баруун талд байрлах "Viva сity" хорооллын ус түгээдэг худагт эвдрэл гарсан учраас өнгөрсөн бямба гарагт ус нь тасарсан байгаа. Одоогийн байдлаар тус хорооллынхон зөөврийн ус хэрэглэж байгаа бөгөөд эвдрэл гарсан худгийг засварлаж байгаа юм. Хоёр жилийн өмнө ашиглалтанд орсон "Viva сity хороололд 1600 өрх оршин суудаг байна. Одоогоор энэ хороолол нь төвийн шугамд холбогдоогүй бөгөөд ус түгээдэг худгийн насос шатсанаар айлууд усгүй болоход хүрчээ.
Оршин суугчдынх нь хэлж буйгаар "Өнгөрсөн бямба гарагийн 11.40 цагийн үед цахилгааны эвдрэлээс болж худгийн насос шатсан" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)