
Нигерийн Борно мужийн Кондуга хотын 45 оршин суугч буутай этгээдийн халдлагад өртөж амиа алджээ. Үүнээс гадна 26 хүн шархадсан бөгөөд нас барагсдын тоо өсөх хандлагатай гэж цагдаагийн газрын дарга Лаван Танко мэдэгдсэн байна. Одоогоос нэг жилийн өмнө Кондуга хотын Кавари дүүрэгт халдлага гарч онц байдал зарлаж байсан ажээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр буутай этгээд Боко Харамын дайчдын талд ажиллаж байгаад халдлага үйлдсэнийхээ дараа ой руу зугтаасан байна. Гэхдээ энэ халдлагын бурууг аль ч бүлэглэл өөр дээрээ хүлээхгүй гэдгээ мэдэгджээ.