Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хороодын үйл ажиллагааг тодорхой болгож, үйлчилгээг сайжруулахад анхаарна

2014-1-28
0
ЖИРГЭХ

p18fb3lfqmoh3h9b16dt1tq717qq1Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын  27-нд болж хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2013 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1146 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмыг баталсан. Журмын дагуу дүүрэг, хороо, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны хэлтэс, нийслэлийн төсөвт  байгууллагуудын үйл ажиллгааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зургаан ажлын хэсэг байгуулж, удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ажлын хэсэг тус бүр хяналт шинжилгээ хийсэн үнэлгээний дүнгээ танилцууллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөхдөө тухайн байгууллага, албан хаагчийн үндсэн чиг үүргийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлаас гадна, мэдээллийн ил тод байдал, хэрэгчлэгчдээс өгсөн үнэлгээ, эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтүүд, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал, шинэ санаачилга зэргийг харгалзсан байна.
Нийслэлийн 9 дүүргийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээгээр Багахангай, Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд хангалттай гэсэн үнэлгээ авсан бол Багануур дүүрэг ажлаа сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авчээ.  

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолоор нийслэлийн  Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 31 хэрэгжүүлэгч агентлаг байхаар тогтоосон. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас  Мэдээллийн технологийн газар, Эдийн засгийн хөгжлийн газар ажлаа сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан байна. Бусад агентлагуудын хувьд хангалттай гэсэн дүн авчээ. Дүүргүүд болон хэрэгжүүлэгч агентлагуудын хувьд “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 606 дугаар захирамж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журам”-ын хэрэгжилт хангалтгүй байсан гэдгийг ажлын хэсгийн ахлагчид онцоллоо.

Тодруулбал Мэдээлийн ил тод байдлыг хангах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжид хувь хүний нууцын тухай, байгууллагын нууцын тухай, төрийн нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтална гэж заасан байдаг ч энэхүү захирамжийг дагаж мөрөөдгүй гэж ажлын хэсгийхэн үзжээ.

Тухайлбал дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийг 72 цагийн дотор цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэх, худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллүүд ил тод байх гэсэн заалтуудын хэрэгжилт хангалтгүй байсан байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх журмаар нийслэлийн харьяа байгууллагын ямар ч албан тушаалтан албан уулзалтыг тусгайлан тохижуулсан уулзалтын өрөөнд хийж, тусгай тэмдэглэл хөтлөн байгууллагын архивт хадгална гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг боловч  дүүрэг болон Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд үүнийг хэрэгжүүлээгүй байна. Мөн бичиг хэрэг эрхлэлт, архивын хадгалалт хангалтгүй байсан гэдгийг ч онцолж байсан.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харъяа төсөвт 21 байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийснээс Наркологийн эмнэлэг, Улаанбаатар чуулга ажлаа сайржруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан байна. Харин нийслэлийн өмчит 19 үйлдвэрийн газраас Автобус-1, Асгат, Багачууд хүнс, Бизнес хөгжлийн төв, Өсвөр үе хүнс, Хүнс хангамж зэрэг газрууд ажлаа сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан бол Усан спорт сургалтын төв хангалтгүй үнэлгээ авчээ.  Ер нь дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд 3-5 бүлгийн хүрээнд 20-34 чиглэлээр хяналт шинжилгээ явуулж оноог гаргасан байна.

Харин хороодын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөхдөө дүүргүүдээс ирүүлсэн хяналт шалгалтын дүн мэдээг үндэслэн дүүрэг бүрээс нэг хорооны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгчээ. Есөн дүүргийн есөн хорооноос Багануур дүүргийн 1-р хороо, Багахангай дүүргийн 2-р хороо, Баянгол дүүргийн 8-р хороо, Налайх дүүргийн 6-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Чингэлтэй дүүргийн 27-р хороо хангалттай гэсэн үнэлгээ авсан бол Баянзүрх дүүргийн 27-р хороо, Хан-Уул дүүргийн 13-р хороо ажил сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээг ажлын хэсгээс өгчээ. Хороодын үйл ажиллагаанд үнэлгээ өгөхдөө тухайн хороонд гарсан гэмт хэргийн тоо, эхийн эндэгдэл зэргийг харгалзан үзсэн байна.

Хяналт шалгат хийж, үнэлгээ өгсөн ажлын хэсгийнхэн дүүрэг, хороо, байгууллага тус бүрт цаашид онцгойлон анхаарч ажиллах зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд энэ онд тухайн байгууллагын ажлыг нь дүгнэхдээ зөвлөмжийн дагуу хэрхэн ажил үйлчилгээгээ сайжруулнаар нь үнэлэх юм байна.

Удирдлагын зөвлөлийн гишүүд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний дүн мэдээг сонсоод, чиг үүргийн давхардлыг арилгах чиглэлээр дараа дараагийн ажлуудыг хийх хэрэгтэй байгааг хэлж байлаа. Түүнчлэн албан хаагч нарт албан бичгийн стандарт болон хууль эрх зүйн сургалтуудыг явуулж сертификат олгож албан хаагчдын чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзлээ. Мөн хяналт шалгалтаар хангалтгүй дүн авсан байгууллагуудын удирдлагуудад хариуцлага хэрхэн тооцох тухай санал боловсруулж хэлэлцүүлэхийг үүрэг болгосон юм. Мөн нийслэлийн засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хорооны ажил үйлчилгээ ямар байгаагаас нийслэлийн ажил үйлчилгээ шууд хамааралтай. Тиймээс хорооны үйл ажиллагааг тодорхой болгож,  үйлчилгээг сайжруулахын тулд шинэчилсэн журам боловсруулах шаардлагатай гэж үзлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 24 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 50 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 51 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 54 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    13 цаг 32 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    13 цаг 49 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 9 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 12 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 13 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 24 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 17 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 20 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    16 цаг 37 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 21 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    18 цаг 8 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 23 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    19 цаг 4 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 28 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    19 цаг 31 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    19 цаг 37 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК