
Шинээр 0.15 км газар чөлөөлж, 1530,4 м3 шороон далан байгуулан тэгшилгээ хийж, 825 метр шороон замыг ашиглалтад оруулаад байна. “Нарантуул”, “Өгөөмөр” захын орчим үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг 10 гаруй хувиар бууруулах энэхүү шинэ замын трасс гаргах ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 65 ажилтан, 26 техник, машин механизм ашиглан гүйцэтгэжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.