
Тухайлбал Газар тариалангийн салбар өнгөрсөн онд нийт 291,9 мянг га талбайгаас 388.7 мянган тонн үр тариа хураан авснаас 370.3 мянган тонн буудай хураан авсан байна. Харин 102.6 мянган тонн төмс, 101.7 мянган тонн хүнсний ногоо, 1.4 мянган тонн жимс жимсгэнэ хураажээ. Мөн 2013 оны хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад тосны ургамал, малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, 42.6 мянган тонн тос ургамал, 43.6 мянган тонн тэжээл хураан авчээ.
Харин цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын тухайд 2014 онд өнгөрсөн онтой харьцуулахад буудайн үйлдвэрлэлийг 11.5 хувиар, төмсний тариалалтыг 1.6 хувь, хүнсний ногооны тариалалтыг 1.6 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Харин буудайн тариалалтыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор тосны ургамал малын тэжээлийн тариалалтыг 2013 оныхоос найм орчим хувиар бууруулахаар болсон байна. Мөн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж хүлэмжийн тариаланг дэмжих үүднээс Чингис бондоос 17.4 сая ам.долларын хөрөнгийг батлуулж, одоогийн байдлаар 0.7 га-ийн хүлэмжийг ашиглалтад оруулсан байна. Цаашдаа ч хүлэмжийн тоог нэмэгдүүлж 2013-2024 он гэхэд хүлэмжийн аж ахуйгаас авах дотоодын хүнсний ногооны эзлэх жинг 30 хувьд хүргэх зорилттой байгаа аж.
Сэтгэгдэл (1)