
Украины босогчид шүүх яамыг эзлэн авч, дотогш зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна. Тус яамны сайд Олена Лукаш жагсагчид яамыг орхиж явахгүй бол улс орон даяар онц байдал зарлана гэж мэдэгдсэн байна. Тэрээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэхүү арга хэмжээг авах болсоноо танилцуулна гэжээ. Босогчид өчигдөр Киев хотын барилгуудыг эзлэн, хаасан юм. Одоогоор тус улсын 10 гаруй хотын төр захиргааны байруудыг жагсагчид бүслэсэн байна. Ерөнхийлөгч Виктор Янувочийг дэмждэг зүүн мужуудын зарим барилга халдлагад өртсөн талаар эх сурвалжууд мэдээллээ. Босогчдын удирдагч Арсений Яценюк ерөнхий сайдтай уулзуулах Виктор Янувочийн саналыг хүлээж аваагүй юм. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулж, улс төрийн хоригдлуудыг суллах, Европын холбоонд элсэх зэрэг шаардлагуудыг хүлээж авахаас нааш тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (2)