
Ахынхаа ачаа өргөгч машиныг эвдсэн Норвегийн иргэн 14 сар хорих ялаар шийтгүүлжээ. Энэ хэрэг өнгөрсөн зун болсон бөгөөд ах нь дүүгээ гэрийн эд, хогшил эвдсэнд буруутгаж, хуулийн байгууллагад хандсан байна. Тухайн үед гэрт нь дүү болон дүүгийнх нь хүү хоёроос өөр хүн байгаагүй учраас 164 мянган долларын үнэтэй машиныхаа төлбөрийг нэхэмжилсэн гэнэ. Ингээд дүү нь нөхөн олговроос гадна 14 сар хорих ялаар шийтгүүлж, таван жил жолоо барих эрхээ хасуулжээ. Оршин суухад хамгийн таатай гэж нэрлэгддэг Европын орнуудад хүний эрх, эрх чөлөөг нэн тэргүүнд тавьдаг байна. Өнгөрсөн 11-р сард хөрш айлдаа төвөг удаж, төгөлдөр хуур хөгжмөө чанга тоглосон хэргээр Унгарын хөгжимчин бүсгүй хорих ялаар шийтгүүлсэн юм.