
Парис хотод Францын ерөнхийлөгч Франсуа Олландыг эсэргүүцсэн 120 мянган иргэний жагсаал мөргөлдөөнөөр дуусчээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий цацжээ. Мөргөлдөөн гаргасан 150 гаруй жагсагчийг баривчилсан бөгөөд 12 цагдаагийн ажилтан шархадсан байна. Ерөнхийлөгчийн эсрэг энэхүү жагсаалд зарим улс төрийн нам болон байгууллагуудын төлөөлөл оролцжээ. Эсэргүүцэгчид Франсуа Олландыг өнгөрсөн онд ижил хүйстнүүдийг дэмжсэн хууль баталсаныг буруутгаж, хамгийн нэр хүндгүй ерөнхийлөгч болсон гэж үзжээ. Тэрээр эхнэр Валеригаас салж, залуу жүжигчин бүсгүйтэй нэр холбогдсон нь Францчуудын дургүйцлийг төрүүлсэн байна. Мөн Европт эдийн засгаараа хоёрдугаарт ордог энэ улсад ажилгүйчүүд нэмэгдсэнээс гадна Олланд 2015-2017 онд эдийн засгаа сэргээхийн тулд улсын зарлагыг 50 тэрбум евро буюу 68 тэрбум доллараар танах шийдвэр гаргажээ.