

Өмнөд Каролинд Эмири Ховард гэдэг 11 настай хүү 42 метрийн унасан боловч амьд үлдэж чадсан гайхалтай тохилдол гарчээ. Хүүгийн гар нь гэмтэж, биеийн хэм нь буурсан гэнэ. Гэрийнхээ ойролцоо орших өндөр байшингийн асар дээр гулгаж байгаад ус руу унаж, гараа гэмтээсэн юм. Түүний насны хүүхдүүд эрч хүч ихтэй байдаг учраас удахгүй тэнхрэх болно гэж эмч нар ярьж байна. Харин цагдаа нар харуул хамгаалалт тааруу байсан гэж барилгын удирдлагуудыг буруутгажээ.