
"Ваагнер Бюро" групп нь барилга, авто зам, гүүрийн салбарт өндөр зэрэглэлийн ган төмөр хийц бүхий гүүр, барилга барьдаг томоохон групп бөгөөд цаашид нийслэлийн өнгө төрхийг илэрхийлсэн, үзэмж сайтай гүүрэн гарц, гүүрийн байгууламжийн ажилд гар бие оролцохоор төлөвлөж буйгаа танилцуулав. "Жэй Кэй Си" компанийн хувьд Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингүнжавын гудамжны 3.2 км авто замыг шинэчилж, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн чиглэлд 5 км авто зам барьж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэг гүүрэн гарц бариад байгаа бол цаашид 37 гүүрэн гарц барих шаардлагатай байгаагаас энэ онд гурван гүүрэн гарц барихаар төлөвлөсөн
Сэтгэгдэл (1)