
Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудад баригдах инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах тухай” А/26 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа хорооллуудын дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтыг гаргалаа. Жагсаалтаар 3 цэгт хийгдэх инженерийн шугам сүлжээний зураг төслийг 1 тэрбум 29,4 сая төгрөгөөр боловсруулна. Уг ажлын зургийн даалгаврыг боловсруулж, батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, зураг төслийн ажилд шаардлагатай хөрөнгийг шинээр баригдах, шинэчлэх авто зам, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах ажлын хөрөнгөөс зарцуулж, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа. Харин батлагдсан зураг төслийн ажлыг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Гэр хорооллын хөгжлийн газарт үүрэг болголоо гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.