
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд нэгдүгээр сарын 25-наас эхлэн иргэдээс 400 төгрөг хурааж эхэлсэн бөгөөд үнийн нэмэгдлийг Нийслэлийн тээврийн газраас "Цахилгаан тээвэр" ХХК-д даалгасан юм байна. Нийслэлийн тээврийн газар маргааш буюу энэ сарын 28-нд энэ талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт том оврын автобусны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж, 500 төгрөг болсон бол ийнхүү троллейбусны тасалбар 400 төгрөг болж нэмэгдлээ.