
Уг хуулийн төсөл нь бага насны хүүхдийн эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдрах, тэднийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор бага насны хүүхдийг харах цагийн уян хатан нөхцөл бүхий үйлчилгээг төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм. Хуулийн төсөл батлагдвал хүүхэд харах үйлчилгээнд нэг наснаас эхлэн хамрагдаж болох эрх зүйн орчин бий болох юм. .