
Швейцарьт үргэлжилж буй энхийн хэлэлцээрээр Хомс дахь бүслэгдсэн газраас эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гаргах шийдвэр гаргажээ. Эртний энэ хотод хэдэн мянган хүмүүс өлслөгөнд нэрвэгдэн зовж байгаа юм. Сирийн гадаад хэргийн сайд Фейсал Мекдад энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн байна. НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элч Лахдар Брахим хэлэлцээрийн дүнд, Улаан загалмай, НҮБ-ын хүмүүнлэгийн ажилтнуудыг Хомс руу нэвтрүүлэх боломжтой болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Сөрөг хүчний талаас Сирийн улс төрийн хоригдлуудыг суллуулахыг хүсч байгаа бөгөөд хэлэлцээр харилцан бие биенээ хүндэтгэсэн аядуу өрнөж байгааг онцоллоо. Энэ хооронд Сирийн дотоод дахь мөргөлдөөний эрч сулраагүй байгаа юм. Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой Ирак, Ливаны лалын шашинт бүлэглэлүүд зүүн хойд хэсэгт орших Курд үндэстнүүдтэй мөргөлдсөний улмаас 26 хүн амиа алджээ. Харин хойд хэсэгт Сирийн Засгийн газар болон босогчдын хоорондох мөргөлдөөн үргэлжилж байна.