
Иргэд ажлын байран дээр осолдож, эсвэл
авто замын осолд өртөж гэмтэж бэртэх зэрэг олон шалтгаанаар хөгжлийн
бэрхшээлтэй болон хохирох нь цөөнгүй. Эдгээр хүмүүс эрүүл
чийрэг байхдаа улсад хүч хөдөлмөрөө зориулж, нийгмийн даатгалын татвараа
төлсөөр ирсэн ч түүнийхээ үр шимийг хүртэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрөөс олгодог 100 гаруй мянган төгрөгөөс өөр орлого олох боломж бага гэдгийг хэлж байна. Манайд тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 25-аас дээш ажилтантай байгууллага бүрт нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах зохицуулалт байдаг. Гэхдээ энэ заалт амьдралд бараг хэрэгждэггүй. Харин Японд нийт ажилчдын 2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх ёстой гэсэн журам үйлчилдэг. Бас улсаас тэднийг амьдрахад таатай байлгах зорилгоор гэр орныг нь тохижуулж өгдөг байна.
Сэтгэгдэл (1)