
Ким Чен Ун авга эгчийнхээ нөхөр Чан Сон Тэкийг төдийгүй гэр бүлийн бүх гишүүдийг нь цаазалсан талаар Хойд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлаг өгүүлжээ. 67 настай Чан Сон Тэкийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласны улмаас цаазаар авсан тухай эрх баригчид мэдэгдсэн юм. Тус агентлагийн мэдээлсэнээр Чан Сон Тэкийн эгч Гю Сун Чан болон түүний нөхөр, Кубын элчин сайдаар ажиллаж байсан зээ дүү Жүн Ён Жин, Малайзын элчин сайдаар ажиллаж байсан Тэй Рёнг болон Тэй Ун нарыг хүүхдийнх нь хамт цаазалсан байна. Чан Сон Тэкийн хоёр ах нь олон жилийн өмнө өвчнөөр нас барсан тул эгчийнх нь гэр бүл, бяцхан хүүхдүүдийг нь хороосон ажээ. Харин цусан төрлийн холбоогүй эмэгтэйчүүдийн амийг өршөөсөн гэнэ. Эхнэр буюу Ким Чен Уны авга эгч Ким Ген Хиг тархины хорт хавдраар нас барсан гэж үзжээ.
Сэтгэгдэл (13)