
Украины босогчдын удирдагч Арсений Яценюк Ерөнхийлөгч Виктор Янувочич өөрийг нь ерөнхий сайдтай уулзуулж, хэлэлцээрийг дахин эхлүүлэх шийдвэр гаргасан ч тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Босогчдын талаас дахин сонгууль явуулах, улс төрийн хоригдлуудыг суллах, Европын холбооны хэлэлцээрт гарын үсэг зурах зэрэг хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа юм. Эдгээрийн дотор 2015 оны ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээлгүйгээр яаралтай дахин сонгууль явуулах ёстой гэсэн шаардлага тавьсан нь эрх баригчдыг ихээхэн сандаргажээ. Энэ хооронд босогчид цагдаа нараар хамгаалуулсан төрийн байгууллагын барилга руу дайрсаар байгаа ажээ.
Сэтгэгдэл (3)