
Хайр
дурлал сохор гэж үнэхээр үнэн бололтой. 1959 онд Нью-Йоркийн иргэн Берт
Пугач бүсгүй Линда Рисс гэдэг залуутай амрагийн харилцаатай
байжээ. Гэвч Линдаг эхнэр, хүүхэдтэй байсныг нь мэдмэгцээ бүсгүй түүнээс
харилцаагаа тасалсан гэдэг. Харамсалтай нь, Линда гурван залуу хөлсөлж
бүсгүйн нүүр рүү хорт будаг цацсанаар хараагүй болсон юм. Энэ харгис
хэрэг тухайн үедээ сенсааци дэгдээж, олон нийтийн бухимдлыг төрүүлж
байв. Гэвч хэрэгтэн энэ хэргийг хайр дурлалаас болсон гэж тайлбарлан 15
жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Ингээд шоронгоос гарч ирсэний дараа 1974
онд Берт, Линда нар гэрлэсэн юм. Хожим нь тэдний амьдралаас сэдэвлэн
“Галзуу хайр” нэртэй баримтат кино бүтээсэн байна.
Сэтгэгдэл (2)