
МАН-ын удирдлагууд ирэх даваа гаригт Д.Сүхбаатарын нэрэмжит дотоодын цэргийн 05 дугаар ангид зочилно. Тэд Их жанжин Д.Сүхбаатарын 121 насны ой тохиож байгаатай холбогдуулан очиж байгаа бөгөөд цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцах, хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч үзлийг сурталчилахад зорилготой юм байна.
МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүд, МАН-ын УЗ-ийн гишүүд болон
Д.Сүхбаатарын нэрэмжит Ерөнхий боловсролын II дунд сургуулийн сурагчид,
оюутан залуусын төлөөлөл оролцох тус үйл ажиллагаа тухайн өдрийн 14.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ.
А.Цолмон
Сэтгэгдэл (3)