
Японы ерөнхий сайд Шинзо Абе Хятад, Солонгос улстай харилцаагаа сайжруулахыг хүсч байна. Тэрээр саяхан дэлхийн хоёрдугаар дайны үеийн Японы түрэмгийллийн бэлгэ тэмдэг болсон Ясукини дурсгалын цогцолборт айлчилсан. Энэ үйлдлийг Хятад, Солонгосчууд ихэд дургүйцэж хүлээн авсан юм. Газар нутгийн маргаантай асуудал нь өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа Азийн өндөр хөгжилтэй гурван орны харилцаа сүүлийн үед таагүй байгаа билээ. Харин Шинзо Абе харилцаагаа сайжруулахыг хүсэж буйгаа илэрхийлээд, Азийн орнууд цэрэгжиж байгаад санаа зовж байна гэжээ.
Сэтгэгдэл (1)