
Лас Вегас хотноо “Consumer Electronics” шоуны үеэр Геннисийн бас нэгэн сонирхолтой амжилтын эзэд тодорчээ. Дан Жордан, Спенсер Ларсон, Крис, Лаулин нар хамтдаа 87 цагийн турш тасралтгүй телевизор үзэж, дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Геннисийн амжилтын журмын дагуу тусгайлан бэлтгэсэн арилжааны зорилготой 80 минутын нэвтрүүлгийг үздэг ажээ. Тэд цаг тутам 5 минут завсарлаж, бие засаж, эвшээж болно. Нэвтрүүлгээ үзэж байхдаа сувгаа сольж, эрүүл мэндийн байдлаа шалгуулан, идэж, уухыг зөвшөөрдөг боловч ном уншиж, утсаар ярьж унтахыг хориглодог байна. Энэ шаардлагыг биелүүлж, амжилтын эзэд болсон залуус 5,000 долларын шагналаа хувааж авчээ. Гурвуулаа баг болж оролцох зарчимтай энэ тэмцээний дээд амжилтыг 2012 онд 86 цаг унталгүй эвдэж байжээ.