Украины ерөнхийлөгч Виктор Янукович улс оронд үүсээд байгаа хурцадмал байдлыг намжаахын тулд ирэх долоо хоногийн эхээр парламентын хуралдааныг зохион байгуулахаар боллоо. Энэ үеэр онц байдал тогтоох талаар хэлэлцэх юм. Мөн Засгийн газраа огцруулах болон шинээр баталсан жагсаал цуглааны тухай хуулийг нухацтай авч хэлэлцэх бололтой. Үүнээс гадна ерөнхийлөгч Виктор Янукович босогчдын талтай хэлэлцээрийг дахин эхлүүлэхээр болжээ. Парламент жагсаал цуглааны эсрэг хууль баталсан нь ерөнхий сайд Николай Азаровын Засгийн газрыг огцрохыг шаардсан жагсаал мөргөлдөөн болоход нөлөөлсөн юм. Таван өдрийн турш үргэлжилсэн жагсагчид болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөний улмаас гурван хүн буудуулж нас баран, 300 гаруй хүн шархадсан юм.














Сэтгэгдэл (1)