
НАСА-гаас 2014 онд сансарын уудамд таван том даалгавар гүйцэтгэхээр төлөвлөжээ. Олон улсын сансарын хоёр станц дээр ажиллаж байгаа эрдэмтдийн багийнхан шинжлэх ухааны нууцыг тайлах гэнэ. Тэд уур амьсгалын өөрчлөлт, далайн усны түвшин дээшлэх, цэвэр усны нөөц багасах, хэт хүйтрэх зэрэг хүн төрөлхтөний тулгамдсан асуудлыг шийдэх гарц олохыг зорилгоо болгожээ. Эрдэмтэд дэлхийн хур тунадасыг хэмжих үндсэн даалгаврыг Японы агаарын судалгааны агентлагтай хамтран биелүүлэх юм байна. Ингэснээр байгалийн аюулт үзэгдэл болох газруудыг урьдчилан таамаглах ажилд ахиц гарна гэж тооцоолжээ. Мөн дэлхийн нүүрсхүчлийн диоксидыг хэмжихээр болсон байна. НАСА-гаас харь гаригаас илүүтэй эх дэлхийг сансарын хөлгийн тусламтайгаар үргэлжлүүлэн судлах зорилт тавьжээ.