21 настай Дана Админа хэт үзэсгэлэнтэй төрсөндөө харамсаж, гутарч явдаг гэнэ. Учир нь түүнийг хүмүүс гоо сайхны хагалгаа хийлгэсэн хэмээн хардаж, бусад охид атаархах нь маш хэцүү байдаг ажээ. Түүгээр ч барахгүй найз залуутайгаа хардсан эмэгтэйчүүд хараалын захидал илгээх нь бараг энгийн үзэгдэл болжээ. Тиймээс хөөрхөн царай нь түүнд жинхэнэ хайраа олоход саад болж буй хамгийн том хүчин зүйл гэдэгт бат итгэжээ. Дана “Хүмүүс надад үнсгэлжин шиг хандах нь тэнэг санагддаг” хэмээн ярьжээ. Тэрээр энэ байдлаас гарахын тулд үсээ бороор будаж, жин нэмж, нүдний шил зүүж үзсэн ч эрчүүдийн харцнаас салж чадаагүй байна. Хөөрхөн төрөх хэцүү ч юм даа...




Сэтгэгдэл (6)