
Хятадын баян эр интернэтээр найз бүсгүй хайж байна. Тэрээр Хятадын Твиттер буюу "Weibo" хуудаснаа найз охины дүрд нэг өдөр тоглож чадах бүсгүйд 1 сая юань буюу 170 мянган доллар өгнө гэж амлажээ. Харин найз охин болох бүсгүй нь 25-аас доош насны, 168 см-аас дээш өндөртэй, 50 кг-аас бага жинтэй, бакалавраас дээш боловсролтой байх ёстой ажээ. Гэхдээ ердөө ирэх хоёрдугаар сард болох хаврын баярын арга хэмжээнд найз охинтойгоо хамт очихыг хүссэн гэнэ. Энэ мэдээлэл цацагдсаны дараа 10 мянган бүсгүй сэтгэгдэл бичиж, 5,264 нь шалгаруулалтад тэнцэх гэж хичээсэн байна. Сонирхолтой нь, энэ саналыг тавьсан хүн нэрээ нууцлахыг хүсчээ.
Сэтгэгдэл (2)