
Энэ удаагийн өвлийн олимпод манай хоёр тамирчин өрсөлдөхөөр эрхээ авсан бөгөөд тэдэнд өнгөрсөн сарын эхээр ивээн тэтгэгчид нь хувцас хэрэглэл гардуулсан юм.
Тэдний нээлтийн үеэр өмсөх хувцас нь хар шарыг хослуулсан, ноолууран өмд пиджак байв. "Гоёо" ХХК-аас тэдэнд урлаж өгсөн энэхүү хувцсанд олон нийт ам сайтай байгаагүй ч ноолуур гэдэг утгаараа тэгсхийгээд намжсан.

Гэтэл саяханаас Японы "Мизүмо" брэндээр хувцасласан хоёр тамирчны зураг интернэтээр цацагдаж эхэлсэн бөгөөд тэрхүү зураг нь шүүмжлэлийг улам дэврээжээ.
Хар өмд, үнсэн саарал куртик. Үүнийг нь харсан олон нийт "Тэднийг ингэж хувцасласан хүмүүс тамирчдыг цаашлаад улсыг маань доромжилж байна" гэж үзэцгээж байна. Аргагүй шүү дээ. Улсынхаа нэрийг гаргах хоёр тамирчин нь муу муухайн билгэдэл болсон хар саарлаар жигдэрчихсэн зогсож байсан юм чинь. За тэр билгэдэл энэ тэр нь дүүрч гэхэд загвар хийц нь бас л тиймхэн.
Хувцсанд бухимдагчид сүүлдээ салбарын сайд руу дайралт хийж эхэлсэн бөгөөд Ц.Оюунгэрэл сайд тэдэнд бас л сонин хариулт өгчээ. Тэрээр "Яам загвар шийддэггүй. Манай тамирчдыг ивээн тэтгэх брэнд нь шийдээд явдаг" гэсэн юм. Энэ үг нь цаанаа ивээн тэтгэж л байвал манай тамирчдад хэн дуртай нь шуудай углаж болно гэсэн үг байх нь.
Бүхэл бүтэн Монгол улсыг төлөөлж Олимпийн наадамд нэрийг хуудас болон оролцож байгаа шигшээ баг тамирчдын өмсгөл хувцсанд ССАЖЯ ийм хайнга хариулт өгсөн юм. Хэрэв зээ дэлхий дахинд Монгол улсыг төлөөлөх асуудалд анхаарахгүй юм бол ССАЖЯ гэж байх хэрэг байна уу гэж унтууцах хүмүүс их байна.
Харьцуулалт:

24tsag.mn
Сэтгэгдэл (33)