Америкийн арми HEL MD буюу бүх байг бүрэн устгах зориулалттай лазер зэвсгийг Пентагонд туршжээ. Туршилт амжилттай болсон тул хэрэглээнд гаргах боломжтой гэж үзжээ. Энэ зэвсэг нь батлан хамгаалахын салбарт хийгдэж буй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн бүтээлд тооцогдож байна. Пуужин, их буу, миномётоос хамгаалах зориулалттай лазер зэвсэг нь 90 ширхэг мина харвагчийг зэрэг ашигласнаас ч илүү хүчтэй юм. Лазер технологиор хийгдсэн энэхүү бүтээл нь тэнгисийн пуужин зэрэг хамгийн аюултай зэвсгийг ч харвах чадалтай гэж зохион бүтээгчид найдаж байна.



