
Өмнөд Африкийн орнууд усны хомсдлын нөлөөгөөр хэрхэн тарчилж байгаа талаар Давосын чуулганаар Танзанийн ерөнхийлөгч хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлсэн үг хэлжээ. Энэ бүс нутагт боловсрол, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл ундны ус ямар их шаардлагатай байгааг Танзанийн ерөнхийлөгч Жакая Киквет анхаарууллаа. Тэрээр “Манай орны нуур, гол мөрөн хорогдсоор л байна. Виктория нуур нэг метрээр татарсан бол өөр нэг нуур бүр 7 км газар татарсан. Хөрш орнуудын асуудал улам нэмэгдэж, хүмүүс ундны тарчиг эх үүсвэрийн төлөө тэмцэлдэж байна гэж хэлжээ”. Мөн “Бид Европт, ер нь хаа сайгүй л үер болж байгаа тухай сонсдог. Манай оронд ядахдаа ганц удаа ч гэсэн үер болоосой” гэж ярьсан юм. "Намайг хүүхэд байхад дараалан бороо орж, хүмүүс голын усанд хирээ угаадаг байлаа" гэж хэлсэн нь уур амьсгалын өөрчлөлт хамгийн их нөлөөлж буй улс Танзани болохыг ойлгуулж өгсөн юм.
Сэтгэгдэл (2)