
Поп хөгжмийн домог болсон дуучин Элвис Преслигийн охин Лиза Мари Пресли улаан хоолойн хорт хавдар тусчээ. Түүний хоолой сүүлийн 10 гаруй жилийн турш өвдөж, эцэстээ хорт хавдар тусахад нөлөөлсөн байна. Биеийн байдлаасаа болоод сэтгэлээр унаж, шаналах болсон хэмээн гэр бүлийнхэн нь ярьжээ. Өдгөө 45 настай, дуучин, ая зохиогчоор ажилладаг түүний фэнүүд нь хайртай дуучиндаа туслахаар хандивын аян өрнүүлж эхэллээ. Лиза Пресли домогт дуучин Преслиг нас барахад гуравхан настай хоцорсон гэдэг. Тэрээр хөгжимчин Денни Кео, попын хаан Майкл Жэксон, Николас Кэйж нартай гэрлэж байжээ.

