Өчигдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй уулзаж, өнгөрсөн онд хийсэн ажил болон энэ онд хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцууллаа.
Түүний хэлж буйгаар БШУЯ өнгөрсөн жилийг амжилт бүтээлээр дүүрэн үдсэн гэнэ. Сайн ажилласан гэдгийг нь батлах хэд, хэдэн баримт ч байгаа гэдгийг тэрбээр онцолов. Тодруулбал, “MPO” мэдээлэл судалгааны төвөөс сүүлийн гурван сард Монгол улсын нийгэм, эдийн засаг, улс төрд өрнөсөн үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулж, “Улс төрийн барометр-II” судалгааны дүнг хэд хоногийн өмнө олонд танилцуулсан. Энэ судалгаанаас үзэхэд БШУЯ ач холбогдлын хувьд 7.27 гэсэн үнэлгээг авсан байна. Харин яамны ажлын гүйцэтгэлд иргэд хамгийн өндөр буюу 5.77 гэсэн үнэлгээг өгчээ.
Энэ мэтчилэн бидний ажлыг магтаж, сайшаах олон зүйл байна гэж хэмээн хэлж буй ч амьдрал дээр байдал арай өөр байгаа гэдгийг иргэд хэлж байгаа юм.
Иргэдийн дургүйцлийг хүргэсэн цөөнгүй асуудал энэ салбарт байсаар байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн саруудад хэл ам дагуулаад байсан сурагчдын дүрэмт хувцасны асуудал байна. Сурагчдын дүрэмт хувцасыг дунд сургуулийн 370 мянга орчим хүүхдэд тараасан. Гэтэл үйлдвэрлээд сар ч болоогүй байхад дүрэмт хувцас гомдол дагуулаад эхэлсэн билээ. Эцэг, эхчүүд монголд үйлдвэрлэсэн уг хувцасыг хэт үнэтэйгээс гадна, чанар муутай, бөөсөрдөг, өвдөг тохой хэсгээрээ нимгэрсэн гэх мэтчилэн ярьж байгаа. Мөн үнэтэй авсан дүрэмт хувцас нь энэ жилдээ л өмсүүлэх настай гэж буй юм.
Мөн БШУ-ны яамнаас ном хөтөлбөр амжилттай хэрэгжиж энэ хөтөлбөрийн хүрээнд 250 мянган номыг нийлүүлсэн гэж байгаа ч ёс бус хэллэгтэй үгтэй үлгэрийн номыг худалдаанд гаргаснаас авахуулаад хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн зүйлүүд байгаа юм. Хэдийгээр тус яамнаас номуудыг манайхаас хэвлээгүй гэж байгаа ч сурах бичиг дээр тавих хяналт сул байгаа гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм.
Энэ мэт жишээнээс үзэхэд “MPO” судалгааны төвөөс гаргасан дүн хэр зөв гэдэг нь эргэлзээтэй асуудал болж хувирч байна.


Түүний хэлж буйгаар БШУЯ өнгөрсөн жилийг амжилт бүтээлээр дүүрэн үдсэн гэнэ. Сайн ажилласан гэдгийг нь батлах хэд, хэдэн баримт ч байгаа гэдгийг тэрбээр онцолов. Тодруулбал, “MPO” мэдээлэл судалгааны төвөөс сүүлийн гурван сард Монгол улсын нийгэм, эдийн засаг, улс төрд өрнөсөн үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулж, “Улс төрийн барометр-II” судалгааны дүнг хэд хоногийн өмнө олонд танилцуулсан. Энэ судалгаанаас үзэхэд БШУЯ ач холбогдлын хувьд 7.27 гэсэн үнэлгээг авсан байна. Харин яамны ажлын гүйцэтгэлд иргэд хамгийн өндөр буюу 5.77 гэсэн үнэлгээг өгчээ.
Энэ мэтчилэн бидний ажлыг магтаж, сайшаах олон зүйл байна гэж хэмээн хэлж буй ч амьдрал дээр байдал арай өөр байгаа гэдгийг иргэд хэлж байгаа юм.
Иргэдийн дургүйцлийг хүргэсэн цөөнгүй асуудал энэ салбарт байсаар байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн саруудад хэл ам дагуулаад байсан сурагчдын дүрэмт хувцасны асуудал байна. Сурагчдын дүрэмт хувцасыг дунд сургуулийн 370 мянга орчим хүүхдэд тараасан. Гэтэл үйлдвэрлээд сар ч болоогүй байхад дүрэмт хувцас гомдол дагуулаад эхэлсэн билээ. Эцэг, эхчүүд монголд үйлдвэрлэсэн уг хувцасыг хэт үнэтэйгээс гадна, чанар муутай, бөөсөрдөг, өвдөг тохой хэсгээрээ нимгэрсэн гэх мэтчилэн ярьж байгаа. Мөн үнэтэй авсан дүрэмт хувцас нь энэ жилдээ л өмсүүлэх настай гэж буй юм.

Энэ мэт жишээнээс үзэхэд “MPO” судалгааны төвөөс гаргасан дүн хэр зөв гэдэг нь эргэлзээтэй асуудал болж хувирч байна.


24tsag.mn
Сэтгэгдэл (2)