
Хятадад шувууны томооны H7N9 вирусаар өвчилсөн тохиолдол ганцхан сарын дотор 219 бүртгэгдэж, 55 хүн нас барсан байна. 2013 оны 6-11-р сарын хооронд вирусаар халдварласан таван тохиолдол бүртгэгдсэн бол ийм хурдан тархаж байгаа нь эрх баригчдын санааг зовоож эхэллээ. Энэ вирус тахианаас хүнд халдахаас гадна хүнээс хүнд халддаг болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна. Тархалтыг зогсоохын тулд хар зах дээр амьд тахиа зарахыг бүр мөсөн хоригложээ. Хятадын цагаан сар болох гэж байгаа энэ үед зорчин явагсдын тоо улам нэмэгддэг. Тиймээс тус улсад онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг жуулчдад сануулсан байна. Вирус зөвхөн Хятад гэлтгүй Англи, Канадад тархсан юм.