
Хойд Солонгосын батлан хамгаалах хорооноос тусгаарлагдсан үндэстнийг эвлэрүүлж, нэгтгэхийг хүссэн өнгө аястай захидлыг Өмнөд Солонгосын эрх баригчдад илгээжээ. Энэ талаар тус улсын төв хэвлэл мэдээлсэн байна. Захидалд “Цэргийн хүчээр дайсагналцахаа бүрэн зогсоож, тусгаарлагдсан гэр бүл, хамаатан саданг эргэн нийлүүлэх асуудлаар харилцан ойлголцох..” гэх зэргээр бичжээ. Хойд Солонгосын удирдагчдын гаргасан энэхүү санал нь хоёр орны харилцаанд эерэг өөрчлөлт авчирч магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Ким Чен Уны засаг захиргаа олон улсын эсэргүүцлийг үл хайхран, цөмийн хөтөлбөрөө улам хөгжүүлж ирсэн нь хоёр Солонгосын харилцааг хурцатгаж ирсэн юм. Тухайлбал, өнгөрсөн онд Өмнөд Солонгос руу цөмийн дайралт хийнэ хэмээн сүрдүүлж байлаа. Харин Өмнөд Солонгосчууд ямар хариу илгээсэн нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (2)