
Өмнөд Суданы Засгийн газар, босогчдын талууд Этиопт болсон хэлэлцээрийн дараа гал зогсоох гэрээг амжилттай байгуулж чадлаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар босогчдын хяналтанд ороод байсан хоёр гол хотыг дахин эзэлсэн юм. Хэдэн сарын турш үргэлжилсэн зөрчлийн уршгаар 500 гаруй мянган хүн гэр орноосоо дайжихаас өөр аргагүй байдалд хүрсэн билээ. Харин талууд хэлэлцээр байгуулсанаар улс эх орондоо энх тайвныг цогцлоож чадна хэмээн босогчдын тэргүүлэгч Табан Ден мэдэгджээ. Гал зогсоох гэрээ байгуулсанаар хэлэлцээрийг түр хойшлуулж, ирэх хоёрдугаар сарын 7-нд дахин эхлэх юм. Мөргөлдөөний улмаас босогчдын талаас хоригдоод байгаа 11 хүнийг суллах эсэх нь дараагийн хэлэлцээрээр шийдэх асуудал болж байна. Ерөнхийлөгч Салва Кир болон түүний төлөөлөгч асан Рик Мачар нарын зөрчил туйлдаа хүрч, үндэстэн хоорондын мөргөлдөөн газар авсан билээ. Мөргөлдөөний улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, 70 гаруй мянган хүн орогнох байргүй болжээ.