
Шалгалтанд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд шинээр баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилга байгууламжийн ажлын явц байдал, барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хамруулах юм.
Шалгалтын эхний өдөр Шангрилла Улаанбаатар ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа “Шангрилла” зочид буудлын нэг ба хоёрдугаар ээлжийн барилга байгууламжид хяналт шалгалт хийгдлээ. Цаашид бусад байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлнэ.
Хяналт шалгалтын явцад тухайн барилгын компанийн ажилчдад зөвлөн туслах үйлчилгээ, сургалтыг газар дээр нь зохион байгуулах юм. Сургалтыг БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ба эрүүл ахуйн агентлагаас МХЕГ-т бэлэглэсэн иж бүрэн тоноглогдсон автобусыг түшиглэн явуулах юм.
Д.Ундрах /24tsag.mn/