Алдарт жүжигчин Арнольд Шварценеггер хиймэл үс, сахал зүүж зүсээ хувирган хүүхдүүдэд фитнесийн хичээл заасан байна. Тэрээр телевизийн камераас нуугдаж, Калифорнийн нэгэн спорт цогцолбор руу орсон гэнэ. Жүжигчнийг ямар учраас зүсээ хувиргасныг хэн ч мэдэхгүй ч хүмүүс түүнийг төвөггүйхэн таньжээ. Арнольд хүүхдүүдэд фитнес заадаг ашгийн бус байгууллагыг дэмжин ажилладаг байна.







