
Улсын Ерөнхий Прокурорын газраас прокуроруудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх тэднийг мэргэжлийн түвшний сургалтнуудад хамруулах орчин бүрдүүлэх зорилгоор Сургалт судалгааны төвийг шинээр байгуулан ашиглалтанд оруулсан бөгөөд анхны сургалтаа 2014 оны 01-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Удирдлагын академийн багш нартай хамтран явуулж байгаа бөгөөд “Сургалт судалгааны арга зүй” нэрийн дор явагдаж байгаа уг сургалтанд Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын Мэдээлэл дүн шинжилгээ хариуцсан 40 гаруй прокурорууд хамрагдаж байна.
Прокурорууд энэхүү сургалтанд хамрагдсанаар өөрийн байгууллага дээр шаардлагтай байгаа сургалтыг хэрхэн зохион байгуулах аргад суралцаж, сургалтын хөтөлбөрийг боловсруулж сурах юм.
Д.Ундрах /24tsag.mn/