
Давосын эдийн засгийн чуулганаар Билл Гейтс "2035 он гэхэд дэлхий дээр ядуу улс байхгүй болно" гэж хэлжээ. Тэрээр бага орлоготой орнуудын инфляцийг Дэлхийн банкны тусламжтайгаар зохицуулах замаар ядуурлаас гарах боломжтой тухай сонирхолтой илтгэл танилцуулжээ. Мөн “Ядуу орнууд ядуу хэвээрээ үлдэхгүй. Хөгжингүй орнууд ч хөгжилтэй хэвээрээ байхгүй” гэж онцолсон байна. Тэрээр дижитал эрин үе бүх үндэстнүүдэд хүрч чадсаны адилаар улс орнууд хөршүүдээсээ суралцаж хөгжих болно гэдэгт итгэдэг аж. Сүүлийн 25 жилийн дотор туйлын ядуу хүмүүсийн тоо 50 хувиар буурсан нь ирээдүйд өөдрөг дүр зураг харагдаж буйг гэрчилж байна.