
Улсын Ерөнхий Прокурорын газар 2013 онд 94 прокурор ажилтныг БНХАУ, Канад, Турк, Солонгос, Казакстан, Тайвань, Панам, Франц, ОХУ, АНУ, Хонг-Конг зэрэг улс орнуудад сургалтанд хамруулсан юм.
Сургалтанд хамрагдсан прокурорууд сургалтын үр дүнгийн талаар Улсын Ерөнхий Прокурорын газарт тайлан бичиж, бусад прокуроруудад сургалт явуулж хэвшсэн ажиллагаа үргэлжлэн хийгдэж байна.
Цаашид прокуроруудын дотооддоо хийх сургалтыг шинээр байгуулагдсан УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төв хариуцан явуулах юм.
Түүнчлэн прокурорын байгууллага 2014 онд Солонгос, Турк, АНУ, Хятад, Тайвань зэрэг улс орнуудад прокуроруудыг сургах, Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав Вьетнам, Киргиз, Таджикстан, Турк улсуудад албан ёсны айлчлал хийж прокуроруудыг сургах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.
Д.Ундрах/24tsag.mn/