
Хятадын коммунист намын удирдагчид эрх мэдлээ ашиглан хэрхэн мөнгө угааж буй баримтыг Олон улсын эрэн сурвалжлах консерциумын сэтгүүлчид шинэчлэн гаргажээ. Тэд Хятад, Хонконг дахь баячуудын гадаадад эзэмшиж буй дансны мэдээллийг олон нийтэд ил болгосон байна. Дэлхийн өнцөг булан бүрт 50 гаруй сэтгүүлчдээ ажиллуулж буй тус байгууллага хөрөнгө орлогын мэдээллээ нууж буй хүмүүсийг нэрлэсний дотор Хятадын удирдагч Ши Жин Пинийн хүргэний мөнгө олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрээр 2008 онд Виржинийн арлуудад бүртгэгдсэн "Excellence Effort Property Development" компанийн хувьцааны тал хувийг эзэмшдэг ажээ. Мөн ерөнхий сайд асан Вэнийн хүү Вэнь Юньсун 2006 онд Британийн Виржинийн аралд "Trend Gold Consultants" компанийг бүртгүүлээд 2008 онд татан буулгасаныг ил болгожээ. Дээрх мэдээлэлд нийт 22 хүний баримтыг дурдсан байна. Хятад улс агаарын бохирдлыг бууруулж, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч буй энэ үед төсвийн мөнгийг хувьдаа завшиж байгаа гэсэн хардлага нийгэмд бий болсон юм.
Сэтгэгдэл (1)